card

Glamping гэж юу вэ? 

Glamping (Глэмпинг) гэдэг нь Glamour (сэтгэл татам, тансаг) + Camping (майхантай аялах, байгальд амрах) гэсэн 2 үгний нийлбэр бөгөөд тав тухтай байгалийн аялал гэсэн утгаар олон улсад хэрэглэгддэг. 

Glamping нь 2006 оноос аялал жуулчлалын салбарт хүчтэй орж ирсэн үг бөгөөд 2015 оноос Оксфордын толь бичигт албан ёсоор орсон. Glamping-г Оксфордын толь бичигт тайлбарлахдаа “уламжлалт кэмптэй харьцуулахад илүү тансаг, тохилог байр, байгууламж бүхий кэмпийн хэлбэр” гэж тайлбарласан.

Товчоор, Glamping бол загварлаг, тохь тухтай кэмп юм 

Глэмпинг аялал нь 2018 оноос дэлхийн даяар аялал жуулчлалын салбарын нэг том чиг хандлага болон хүчтэй хөгжиж байна. Монголд Glamping гэж нэрлэж хэвшээгүй ч тав тухтай аялал зугаалгын олон хэлбэрүүд өөрийн өнгө төрхийг бий болгон хөгжсөөр байна.